ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

www.e.sankoumarketing.mn интернет онлайн захиалга, худалдааны цахим хуудсыг ашигласнаар та манай цахим хуудсын Үйлчилгээний Нөхцөл (дор бичигдсэн), Мэдээллийн Нууцлалын Бодлогыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа юм. Та онлайн захиалга болон гүйлгээ хийх бүртээ эдгээр журам, нөхцлүүдтэй танилцана уу. Цахим хуудас руу санаатай болон санамсаргүй байдлаар халдах оролдлого хийх, хэрэглэгчийн мэдээллийг буруу оруулах, луйврын шинж чанартай үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • Санко Маркетинг Монголиа ХХК -ний интернэт онлайн үйлчилгээ, худалдааны албан ёсны цахим хуудас бөгөөд энэхүү журмаар уг цахим хуудсаас үйлчилгээ авах, худалдаа хийхэд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  • Үйлчилгээний журам нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээс өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  • Энэхүү журмын хэрэгжилтэнд Санко Маркетинг Монголиа ХХК /цаашид компани гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина. 

2. ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • www.e.sankoumarketing.mn хуудас нь онлайнаар бараа захиалах, бүтээгдэхүүний мэдээлэл авах, худалдаа үйлчилгээг зохион байгуулах, холбоход чиглэсэн зорилго, бүтэцтэй байна.
  • www.e.sankoumarketing.mn нь өдөр бүр 24 цагаар олон нийтэд нээлттэй ажиллана.
  • Байгууллага нь цахим хуудсанд тавигдсан мэдээллийн агуулга, үнийн дүнгийн шинэчлэл, урамшуулал үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
  • Үйлчлүүлэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг www.e.sankoumarketing.mn цахим хуудсын үйлчилгээний журам болон компанийн дотоод журам, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

3. ГИШҮҮНЧЛЭЛ

  • Онлайн цахим хуудсаас худалдан авалт болон үйлчилгээ авах гэж буй хэрэглэгч бүхэн гишүүнчлэлтэй байна.
  • Хэрэглэгч гишүүн болохын тулд хэрэглэгчээс шаардагдах мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй.
  • Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Гишүүн хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна. 

4. ЗАХИАЛГА

  • Та онлайнаар захиалга хиймэгц тантай Санко Маркетинг Монголиа ХХК-ний худалдааны зөвлөх ажлын 3 цагт багтаан эргэн холбогдож, таны захиалга, төлбөрийн нөхцөл, хүргэлтийн хаяг, хүлээн авагчийн мэдээлэл, утасны дугаар зэрэг мэдээллүүдийг баталгаажуулан авна. Мөн хүргэлт хийгдэх хугацааг танд мэдэгдэнэ.
  • Онлайн захиалгын хуудас дээрх бүтээгдэхүүний зургийн өнгө, харагдацын хувьд аль болох бүтээгдэхүүнтэй адилхан байлгахыг хичээнэ. Энэ нь таны дэлгэцээр харж буй бүтээгдэхүүний зураг, бодит бүтээгдэхүүнтэй яг ижил байна гэсэн баталгаа биш.
  • Худалдан авалт хийх үед агуулахын үлдэгдэл хүрэлцэхгүй, захиалгатай тохиолдолд байгууллагын ажилтан и-мэйл болон утсаар худалдан авагчид мэдээллэнэ.
  • Дээрх тохиолдолд хэрэглэгч сонгосон бараагаа өөр бараагаар солих эсвэл захиалгыг цуцалж төлбөрийг буцаан олгоно.
  • Бэлэн бус бараа бүтээгдэхүүнийг захиалахдаа үнийн дүнгийн 30% хувийн урьдчилгаа төлж, гэрээ байгуулан баталгаажуулна.
  • Төлбөр бэлэн бусаар хийгдэх буюу төлбөрийн карт эсвэл дансаар төлбөр төлсөн тохиолдолд төлбөр дансанд ормогц захиалга хүргэлтийн хуваарьт орно.

5. ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

  • Цахим хуудсанд байрласан барааны үнэ нь НӨАТ нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.
  • Цахим хуудсанд байрласан бараанууд дээр тухайн үед хэрэгжиж буй маркетингийн идэвхижүүлэлтийг хэрэглэгч давхар эдлэх эрхтэй байна. 
  • Худалдан авах барааны үнийн дүн 500’000 төгрөгөөс дээш тохиолдолд хүргэлт үнэгүй. Вэб сайтын шинэчлэлтийн явцад хэрэглэгч захиалга хийсэн тохиолдолд шинэчилсэн үнийн дүнгээр худалдан авна.
  • Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой.
    • Банкны төлбөрийн карт
    • Дансаар шилжүүлэх
    • Барааг хүлээн авах үед бэлнээр төлөх

6. ХҮРГЭЛТ

  • 9:00 – 13:00 цагийн хооронд захиалсан захиалга тухайн өдрийнхөө 18:00 цагас өмнө хүргэгдэнэ.
  • Тухайн өдрийн 15:00 цагаас хойш захиалсан захиалга маргааш өдрийн 14:00 цагаас өмнө хүргэгдэнэ.
  • Худалдан авагч худалдан авсан барааны зарлагын падаан, баталгааны хуудас гэх мэт баримт бичигт гарын үсэг 1 хувийг өөрт авна.

7. БАРАА БУЦАААЛТ

  • Хэвлэх, хувилах төхөөрөмжийн хор задарсан тохиолдолд барааг буцаах боломжгүй.
  • Бараа буцаах тохиолдолд тухайн барааны үнийн дүнтэй дүйцэхүйц өөр төрлийн бараагаар сольж өгнө. Үүнд: барааны бүрэн бүтэн байдал алдагдаагүй, хайрцаг баглаа, баримт бичиг /баталгааны хуудас, зарлагын падаан, г.м/ бүрэн үед бараа буцаах эрх биелэнэ.
  • Худалдан авагчийн буруугаас үүссэн эвдрэл гэмтэл, баталгааны журамд тусгасан заалтыг зөрчсөн тохиолдолд барааг буцаахгүй болно.
  • Үйлдвэрийн гэмтэл, хүргэлт үйлчилгээний үеийн гэмтэл зэрэг байгууллагын талаас учирсан эрсдэлд байгууллага бүрэн хариуцлага хүлээж, барааг буцааж, төлбөрийг 100% нөхөн олгоно.

БИДНИЙГ СОНГОН ҮЙЛЧЛҮҮЛСЭН ТАНД БАЯРЛАЛАА.